Элтон Жоны гэр бүлд хүүхэд нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

65 настай поп-дуучин Элтон Жон, түүний хос 50 настай Дэвид Ферниш нарын гэр бүлд хүүхэд нэмэгджээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр, хосууд тээгч эхийн тусламжтайгаар хоёр дахь хүүхэдтэй болсон аж.

Тэд Закари Жексон Левон хэмээх хоёр настай хүүтэй ба одоогоор хүйс нь тодорхойгүй байгаа шинэ хүүхдийг тэдэнд 2010 онд хүүг нь бэлэглэсэн тэр эмэгтэй дахин хүүхэд төрүүлж өгсөн гэсэн мэдээлэл байна.

Энэ гэр бүлд хүүхэд нэмэгдэж болзошгүй талаар 2012 оны арваннэгдүгээр сараас яригдаж эхэлсэн ба хүүхдүүдийн ээжийн талаар хэзээ ч нийтэд мэдэгдэхгүй хэмээн Жон, Ферниш нар шийдсэн аж.

Элтон Жон эцэг болсноор асар их аз жаргалтай байгаа ба ийм сайхан зүйлийг оройтож мэдэрсэндээ харамсалтай байна гэж ярьжээ. Хүүхэдтэй болно гэдэг амьдралын хамгийн гайхамшигтай мөч хэмээн тэрээр өгүүлж, Закари хүү нь маш хурдан өсөж, хүмүүст их хайртай болж байгаа. Бид түүнтэй хамт байгаадаа хэмжээлшгүй их аз жаргалтай байна гэж сэтгэлээ нээн хүүрнэсэн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top