Нөхцөл байдлаас харахад, Линдсей Лохан ойрын хугацаанд ихэнх цагаа шүүх сэргийлэхээр явж өнгөрөөх бололтой. Түүнд хаяглагддаг олон тооны таагүй зүйлс дээр бас нэг нэмэгдсэн байна.
Тэрээр Элизабет Тейлорын хамгийн хайртай бугуйвчнуудын нэгийг хулгайлсан хэрэгт буруутгагдаж байгаа юм байна. Жүжигчин бүсгүй саяхан түүний дүрийг телевизийн «Лиз и Дик» (Liz & Dick) кинонд бүтээсэн билээ.
Эх сурвалжийн мэдээллээр, Лохан кино зураг авалтын үеэр Тейлорын дэргэд олон жил ажилласан нэгэн сувилагчтай ихэд дотносжээ. Тэр эмэгтэй удаан хугацаанд үнэнчээр үйлчилсний шагналд домогт кино одоос нэг үнэтэй бугуйвч бэлгэнд авсан аж. Тэрхүү гоёл чимэглэлийн урлагийн гайхамшигт бүтээлийг харсан Лохан ихэд сонирхож байсан ба түүнийг зочлоод явсны дараа бугуйвч нь алга болсныг сувилагч эмэгтэй мэдсэн байна. Ингээд түүнээс асуутал, өмнөөс нь маш бүдүүлгээр бугуйвчийг аваагүй хэмээн мэлзсэн тул цагдаа дуудахаас аргагүйд хүрчээ. Түүний дараа Лоханы төлөөлөгч бугуйвчийг сувилагчийн гэрт хүргэсэн ба Лохан сувилагчид “хэрэв Элизабет чиний наад занг чинь харсан бол их гомдох байсан даа” гэсэн мессиж утсаараа илгээсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )