Нэгдүгээр сарын 1-нд, “Чаунское” бугын аж ахуйн ажилчин нэгэн эмэгтэй эмнэлэгт үзүүлэхээр тус газраас 250 км зайд оршдог Певек хотыг чиглэн явжээ. Эмэгтэй 9 өдөр тундрт төөрсөн боловч азаар амьд үлдэж чадсан байна. Харин түүнийг дагаж явсан нохой нь хүнд хэцүү аяныг даалгүй замдаа амь эрсэджээ.
Бүсгүйн алга болсон тухай цагдаагийнхан нэгдүгээр сарын 5-нд мэджээ. Түүнээс өмнө бугын аж ахуйнхан өөрсдийн хүчээр хайж олохоор хичээсэн боловч амжилтанд хүрээгүй аж. Цагдаагийнхан эрлээ эхлэн, орон нутгийн эрх баригчдын хүсэлтээр, алт олборлох “Майское” болон “Чаунское” бригад хүн хүч, техник гаргасан байна.
Алга болсон эмэгтэй хэлгүй, дүлий байсан нь эрлийнхний ажиллагааг хүндрүүлж байжээ. Түүнд хашгирч чимээ өгөх, өөрөө техникийн дуу сонсох ямар ч боломжгүй байсан аж.
Эрлийн тав дахь өдөр л цагдаагийнхан түүнийг олсон байна. Тэрээр харанхуйд цаснаа явагчийн гэрлийг харж, хамаг хүчээ дайчлан зам руу гарч ирсэн аж. Тэрээр буруу чиглэлд явж замаа алдан төөрч, осгож үхэхгүйн тулд хаягдсан байшинд хоргодож байжээ.
Эмэгтэй одоогоор Певек хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )