Чехийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний өдрийн санал хураалт ирц өндөртэй дуусчээ. Баасан гаригт нийслэлд нийт бүртгэлтэй сонгогчдын 40 гаруй хувь, Либерецкийн хязгаарт гэхэд 30%-иас дээш саналаа өгцгөөсөн байна.
Эхний өдөр ерөнхийлөгчид нэр дэвшиж буй 9 хүнд саналаа өгчээ. Тэдэн дотор одоогийн Ерөнхийлөгч Вацлав Клаус, Ерөнхий сайд Петр Нечас нар байгаа аж.
Нэр дэвшигчид, жүжигчин Таня Фишеровагаас бусад нь өөрсдийн төлөө саналаа өгсөн ба харин Фишерова томоохон сөрөг хүчин болох Чехийн социал-демократ намаас нэр дэвшиж буй Иржи Динстбирт саналаа өгсөн байна.
Бямба гаригт санал хураах хэсгүүд орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагт нээгдэн, 14:00-д хаах юм байна.
Хэрэв санал хураалтын эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч 50%-иас дээш санал авч чадахгүй бол нэгдүгээр сарын 25-26-нд хамгийн өндөр хувьтай хоёр нэр дэвшигч хоёрдугаар шатанд оролцон, хэн олонхийн санал авсан нь ерөнхийлөгчөөр сонгогдох аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )