Мали улсад засгийн газрын цэргүүд болон ислам-дайчдын хооронд мөргөлдөөн ширүүссэний улмаас онц байдал зарлагджээ. Энэхүү шийдвэрийг Малийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дионкунда Траоре гаргасан байна.
Баасан гаригт Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Мали дахь исламын эсрэг тэмцэлд тус орон оролцох болсон талаар зарласан билээ. Тэрээр францын цэргүүд африкийн энэ орны нутаг дэвсгэр дээр хичнээн хугацаанд шаардлагатай байна, тэр хэмжээгээр байх болно хэмээн онцлон дурдсан байна.
Францын цэргүүдийн эхний ээлж Малид хүрэлцэн очиж, ислам-дайчдын байрлалуудад агаарын цохилт хийж эхэлсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )