Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро Баасан гаригийн орой Чавесыг эргэхээр Кубад иржээ. Мадуро түүнд улс орных нь ард түмэн хэрхэн “урам зориг, эрч хүчтэйгээр хувьсгалаа бүтээн байгуулж” байгаа талаар ярихаар ирсэн аж. Мөн ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн болон эмчлэгч эмч нартай нь уулзалдах хүсэлтэй байна.
58 настай Венесуэлийн удирдагч Чавес одоо Гаванын эмнэлэгт мэс заслын дараа хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд “амьсгалын дутагдалтай” тэмцэж байна.
Баасан гаригт Аргентины Ерөнхийлөгч Кристина Киршнер Гаванад ирж түүнийг эргэжээ. Түүнээс гадна Перугийн удирдагч Ольянта Умала Кубад ирсэн даруйдаа түүнийг эргэн, түргэн эдгэрэхийг хүссэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )