Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонинд мэдээлснээр, Хойд Солонгос ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 13-20-ны хооронд шинэ цөмийн туршилт хийж болзошгүй гэжээ. Бээжинд энэ тухай Хойд Солонгосын дипломат албаны төлөөлөгч хятадын талд мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын тагнуулын алба Хамген-Пукто муж дахь Пхунгери цөмийн туршилтын талбайг ажиглах явдлаа улам эрчимжүүлж байгаа аж. Өнгөрсөн онд тагнуулын хиймэл дагуул тэнд цөмийн туршилтад хэрэглэгддэг байж болзошгүй газар доорх шинэ хонгилуудыг илрүүлжээ.
Одоогийн байдлаар БНАСАУ хоёр удаагийн газар доорх цөмийн туршилтыг 2006, 2009 онуудад хийсэн ба алсын тусгалт пуужинг ашиглаж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )