Нөхөр нь эхнэрээ хөнөөчихөөд “жүжиглэжээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 12

Москвад нэгдүгээр сарын 3-нд алга болсон хэмээн эрэл сурал болж байсан, гурван хүүхдийн ээж Ирина Кабановаг алагдсан байсныг олжээ. Уг хэргийг эдгээр хоногуудад эхнэрээ хайж буй дүр үзүүлж байсан эр нөхөр нь үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Бүсгүйн цогцосны хэсэг уг эрийн машины багажник дотроос олдсон ба тэрээр хэсэгчлэн хувааж, заримыг нь өөр газар нуусан хэмээн ярьжээ. Түүнд аллага үйлдсэн хэргээр эрүү үүсгэгдэн шалгагдаж байна.

Өмнө нь уг этгээд, эхнэр нь маргалдсаны дараа зөвхөн паспорт, 1500 рубльтэй гарч яваад алга болсон хэмээн өгүүлж байсан аж.

Иринаг алга болсны дараа сайн дурынхан түүнийг эрж хайн, бүсгүйн байгаа газрыг мэдээлсэн хүнд шагнал амлаж байжээ. Энэ үед мань алуурчин “жүжиглэн”,  бөөн уй гашууд автсан өрөвдөлтэй амьтан болж, энд тэндгүй ярилцлага өгч байсан аж. Тэр ч бүү хэл өөрийн Facebook хуудас дээр эхнэрээ алга болсон тухай мэдээлэн, хүмүүсээс Петербургт харсан хүн байхгүй биз хэмээн асууж, эхнэрийг нь хайж буй хүмүүст талархал илэрхийлж байжээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top