19 жилийн өмнө алга болсон хүү олджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 12

Индиана мужид 1994 онд, таван настайдаа алга болсон Ричард Лэндерс 19 жилийн дараа олджээ.

Хүүгийн эцэг эхийн түүнийг өсгөж, хүмүүжүүлж байгаа нь өвөө, эмээд нь таалагдаагүй учраас хүүг хулгайлан, огт өөр газарт аваачсан ажээ.

2008 онд хүүг хулгайлсан хэмээн сэжиглэгдэж байсан этгээдүүдийг суллан, хэргийг хаан, архивт шилжүүлсэн байна. Харин саяхан Миннесот мужид Ричард Лэндерсийн нийгмийн даатгалын картын дугаараас үүдэн энэхүү хэрэг илэрсэн аж. Дугаарын эзэмшигчийн нэр, хууль ёсны эрх бүхий нэрнээс зөрсөн тул цагдаагийнхан мэдээллийн баазыг шалган, Индиана, Миннесот мужийн хүүгийн зургийг нэг хүн болохыг тогтоосон байна.

Хүү ойрын үед төрсөн эцэг,эхтэйгээ уулзах аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top