Чехийн ерөнхийлөгчийн суудалд Земан, Шварценберг нар өрсөлдөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 13

Чехэд ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат дууслаа. Санал хураалтын дүнг нэгтгэсэн байдлаар ерөнхий сайд асан Милош Земан тэргүүллээ хэмээн Чехийн статистикийн албанаас мэдээлжээ.

Удаах байранд Гадаад харилцааны сайд, 75 настай Карел Шварценберг орсон нь зарим нэгний таамаглалыг гажуудуулсан зүйл болсон аж. Тэрээр энэ удаад нэлээн магадлалтайд тооцогдож байсан, бие даагч Ян Фишерийг шахаж чадсан байна. Мөн боломжийн нэр дэвшигч гэгдэж байсан хөгжмийн зохиолч, зураач Владимир Франц тавдугаар байранд орсон аж.

Есөн нэр дэвшигчийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй тул хоёрдугаар шатны санал хураалт явагдахаар боллоо. Энэ сарын 25,26-ний өдрүүдэд явагдах уг санал хураалтад Милош Земан, Карел Шварценберг нар өрсөлдөнө.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top