Бямба гаригийн орой үл мэдэх этгээдүүд Египетийн нийслэлд, Аль-Иттихадия ордны ойролцоо байрлаж байгаа сөрөг хүчнийхний хуаран руу довтолжээ. Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг эсэргүүцэгчдийн майхан руу буугаар зэвсэглэсэн 30 орчим хүмүүс дайран, гал нээсэн байна. Үүний уршгаар тэмцэгчдийн хэд хэдэн майхан шатжээ.
Энэхүү мөргөлдөөний үеэр 25 хүн шархдаж гэмтсний дотор долоон цагдаагийн ажилтан орсон байна. Хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий хэрэглэн тэмцэж, ерөнхийлөгчийн ордны харуул хамгаалалтын хүчийг нэмэгдүүлжээ.
Уг эмх замбараагүй байдлын үеэр дайрагчдаас хоёр хүнийг баривчилсан ба мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )