Францын цэргүүд Малид тулалдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 13

Мали улс дахь францын цэргийн ажиллагаа өргөжсөөр байна. Агаараас тэднийг нисэх хүчин дэмжиж байгаа ба 100 орчим ислам-дайчид устгагдан, засгийн газрын цэргүүд мөн тодорхой хэмжээний гарз хохирол амсан, францын нэг нисгэгч амь үрэгдсэн аж.

Малид онц байдлын дэглэм үргэлжилж байгаа ба Францад мөн террорист халдлагын түвшин дээшлэн, исламчуудын хариу цохилтоос сэрэмжилж байна.

“Терроризмтой хийх тэмцэл биднийг энд, Францад, бүхий л боломжит арга хэмжээ авахыг шаардаж байна. Аюулаас урьдчилан сэргийлэх үндэсний системээ хүчирхэгжүүлэн, тээврийн дэд бүтэц, олон нийтийн барилга байшингуудад онцгой анхаарал тавихыг би Дотоод хэргийн сайдаас хүссэн” хэмээн Ерөнхийлөгч Франсуа Олланд өгүүлжээ.

Британийн цэргийн албан хаагчид энэхүү байлдааны ажиллагаанд оролцохгүй ба харин энэ орон руу техник бусад зүйлсийн тусламж үзүүлэхэд хамтран ажиллана хэмээн бямба гаригт тус улсын ерөнхий сайдын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Парис, Лондонгийн зүгээс, Мали улс дахь нөхцөл байдал олон улсын аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзэж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top