АНУ-ын ханиад олон тэрбумын алдагдалд хүргэхээр байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 13

АНУ-д тарж буй ханиадны голомтыг сүүлийн арван жилд тохиолдоогүй үзэгдэл хэмээн дүгнэж байна. Уг өвчний халдвар бараг бүх мужаар тархан, 47 мужийн оршин суугчид өвчилжээ. Томоохон хотууд болох Нью-Йорк, Бостонд онцгой байдал зарлагдсан байна. Өвчлөгсдөөс 100 гаруй хүн нас барсны 18 нь хүүхэд аж.

Өвлийн баярын амралтын үеэрээ олон хүн гэрээрээ эмчлүүлж байгаа ба энэхүү H3N2 вирусийг гэрээр эмчлэхэд хүндрэлтэй хэмээн эмч нар үзэж байна. Уг ханиад амархан хүндрэх магадлалтай бөгөөд одоогоор хоёр мянга гаруй америкчууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

“Миний цээж нилдээ хөндүүрлэж өвдөн, ямар ч хүч тамиргүй болоод байна” хэмээн өвчтөн Кевин Ортиц өгүүлсэн бол “Би энд 12 жил ажиллахдаа ийм аймаар ханиадтай таарч байсангүй” гэж эмч Дэвид Зих ярьжээ.

Энэ өвчинд хүүхдүүд өртөх магадлал өндөр байгаа ба шинжээчдийн үзэж буйгаар энэ ханиадны уршгаар ДНБ-ний өсөлтийн хурд удаашран, АНУ-ын эдийн засагт дунджаар 10 тэрбум долларын зарлага гарахаар байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top