Ням гаригт Мексикийн Өмнөд Калифорни мужийн нутаг дэвсгэрт 5,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Одоогоор учирсан хор хохирлын талаар мэдээлэл орж ирээгүй байна.
Үндэсний газар хөдлөлтийг хэмжих албанаас мэдээлснээр, түлхэлтийн гол хүч Лорето хотоос зүүн зүгт 101 км-т таарсан аж.
Энэ мужийн газар нутаг дээр анхны цохилтын дараа мөн 3,9 баллын хүчтэй газрын доорх түлхэлт бүртгэгдсэн байна. Гол хүч нь Санта-Росали хотоос хойд зүгт 86 км-т тохиолдсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )