Өчигдөр Багдад хотын ойролцоо Иракийн сангийн сайд Рафиа аль-Иссавийн амь насанд халдсан хэрэг гарчээ. Түүний хоёр бие хамгаалагч шархдан, сайд өөрөө гэмтэлгүй үлдлээ хэмээн Сангийн яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Багдадаас баруун зүгт 20 км-т орших Абу-Грейб шалган нэвтрүүлэх товчоог сайдын цуваа өнгөрөх үед дэлбэрэлт болсон аж. Сайд Фаллудж хотод овгийн удирдагчидтай уулзчихаад Иракийн нийслэл рүү буцаж явжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )