НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Мали улс дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Франц улсын хүсэлтээр, Мали улс дахь нөхцөл байдлын талаар шуурхай хуралдаан хийнэ. Энэ талаар НҮБ дахь Францын төлөөлөгч мэдэгджээ.

“НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Даваа гаригт орон нутгийн цагаар 12:00 цагт цугларан, африкийн энэ улсын талаар хэлэлцэнэ” хэмээн тэрээр мэдэгдсэн байна.

Дашрамд дурдахад, Мали улсын дотоодын зөрчил 2012 оны гуравдугаар сарын дундуур Бамакод цэргүүд зэвсэгт бослого гаргаснаар эхэлсэн юм. Тэд богино хугацаанд улс орны нэлээн хэсгийг хяналтандаа авч тус оронд улс төрийн тогтворгүй байдал үүсгэсэн тул Баруун Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнууд Мали улс руу 3,3 мянган цэрэг илгээх, түүнийг нь Европын холбоо удирдлагаар дэмжих тухай зарлагдаж байсан ба Мали улс дахь францын цэргийн ажиллагаа нэгдүгээр сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Франсуа Олландын захирамжаар эхэлсэн билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top