Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак улсын сандаа 18 сая египет фунт буюу 2,5 сая гаруй долларыг буцаан төлөхөөр болжээ. Тэрээр ийм замаар "Аль-Ахрам" медиа-холдингоос авсан бэлгийн үнийг улсдаа тушааж байгаа аж. Харин ямар төрлийн бэлгийн талаар яригдаж байгаа нь хараахан тодроогүй байна.
Шаардагдах мөнгийг түүний гэр бүлийнхэн өгөх ба үүний хариуд энэ чиглэлийн мөрдөн шалгах ажиллагаа зогсох аж.
Өмнө нь 2011 оны жагсагчдын асуудалтай холбогдуулан Хосни Мубаракийг бүх насаар нь хорих ял оноосныг давж заалдахаар түүний өмгөөлөгчид хүсэлт гаргасныг Египетийн шүүхээс зөвшөөрсөн ба ойрын үед энэ талаар хэлэлцэх бололтой. Одоогоор тодорхой хугацаа мэдэгдээгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )