Энэтхэгт бүлэг хүчирхийллийн шинэ хэрэг гарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Энэтхэгийн цагдаагийнхан тус улсын хойд зүгт гарсан бүлэг хүчирхийллийн шинэ хэргийг мөрдөн шалгаж байна.

Залуухан бүсгүй орой автобусаар харьж явжээ. Ингээд буух газраа хүрсэн боловч жолооч зогсолгүй түүнийг гэр рүүгээ авч очин, найзуудаа дуудаж, бүгд бүлэглэн, бүсгүйг хүчирхийлсэн байна. Гэмтнүүдийг баривчилсан ба байцаан шалгах ажиллагаа явагдаж байна.

Дашрамд дурдахад, өнгөрөгч арванхоёрдугаар сард гарсан энэ төрлийн хэрэг тус улсын нийгэмд ихээхэн цочрол үүсгэн, оршин суугчдын зүгээс хэрэгтнүүдийг цаазлахыг шаардан, жагсаал цуглаан хийж, улс орноо аюулгүй болгох талаар анхаарахыг эрх баригчдаас шаардаж байгаа билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top