Уго Чавесын биеийн байдал дээрдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд Эрнесто Вильегас тус орны ерөнхийлөгч Уго Чавесын эрүүл мэндийн байдал сайжирлаа хэмээн мэдээлжээ.

“Арванхоёрдугаар сарын 11-нд хийгдсэн хагалгааны дараа биеийн байдал нь суларсан хэдий ч ойрын өдрүүдэд ерөнхийлөгчийн эрүүл мэнд харьцангуй сайжирч байна” хэмээн тэрээр өгүүлсэн байна. Гэсэн хэдий ч амьсгалын дутагдалтай холбоотой асуудлуудыг шийдэхийн тулд ерөнхийлөгчид тусгай эмчилгээ шаардлагатай байгааг онцлон дурджээ.

Дашрамд дурдахад, Уго Чавес 2012 оны арванхоёрдугаар сарын эхээр хорт хавдар илэрсэнтэй холбоотой хагалгаанд орохоор Кубыг зорьсон билээ. Ингээд 11-ний өдөр дөрөв дэх хагалгаагаа Гаванад хийлгэсэн ба мэс ажилбар зургаан цаг үргэлжлэн, цус их алдсан учраас зогсооход хүрсэн байна. Үүний дараахан төрийн тэргүүн амьсгалын дутагдалд орсон тухай мэдээлэгдэж байсан билээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top