Мадрид хотноо эрүүлийг хамгаалахын шинэчлэлийг сөрөн, олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал боллоо.
Шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн эмнэлэг, эмчилгээний төвүүдийг хувьчлах ба эрх баригчдын зүгээс энэ нь төсвийн хомсдолыг даван туулахад зайлшгүй хэрэгцээтэй арга хэмжээ хэмээн үзэж байгаа бол үйлдвэрчний эвлэлийн зүгээс анагаахын салбар үнэ төлбөргүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
Мадридад болж өнгөрсөн энэхүү жагсаал нь анхных биш бөгөөд хэдэн долоо хоногийн өмнө мөн энэ асуудлаар жагсаж байсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )