Кубачууд өнөөдрөөс эхлэн гадаадад чөлөөтэй зорчихоор болов

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Куба улсад эрх баригчдын тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад руу хил нэвтрэх эрхийг иргэддээ олгосон хууль өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болжээ.

Хилийн чанадад байх хугацааг 11-24 сар хүртэл сунгасан байна.

Хуулинд Кубын удирдагч Раул Кастро гарын үсэг зуржээ. Өмнө нь кубын иргэд гадаад явахын тулд тухайн асуудлыг хариуцсан орон нутгийн засаг захиргаанаас тусгай зөвшөөрөл авдаг байсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top