Хятадын нутаг дэвсгэрт нууцлаг шинэ объектууд илэрчээ. Тэднийг Google Earth программын тусламжтайгаар дэлхий ертөнцийг нарийвчлан судалдаг, ТТГ-ын тагнуулч асан Аллен Томпсон олсон байна. Уг оньсого мэт олдвор нь АНУ-ын сансар судлалын талаарх төлөвлөгөөг нурааж болзошгүй хэмээн эрх баригчдын зүгээс болгоомжилж байна хэмээн Wired-д өгүүлжээ.
Аллен Томпсон Google Earth-ын тусламжтайгаар, гэрээсээ гаралгүй, удаан хугацаанд дэлхийг судалж байгаа ба тэрээр Иран дахь нууц пуужингийн төв, газар доорх хэд хэдэн байгууламжуудыг илрүүлж байсан аж.
Энэ удаад түүний анхаарлыг Хятадын Кашгар хотын ойролцоох элсэн цөл татсан байна. Түүний ажигласнаар, уг объект хэд хэдэн байгууламжаас бүрдэж байгаа ба тэдний ихэнх нь уртаараа зуун метр гаруй, нэг байгууламж нь хэлбэр дүрсээрээ морины тахтай төстэй байгаа аж.
Америкийн эрх баригчид Томпсоны олдворын тухай мэдээд ихээхэн болгоомжилж байна. Хятад улс сансрыг бүрэн “эзэмдэх” тухай өнгөрөх намар хэвлэл мэдээллээр цацагдаж байсан ба “өрсөлдөгчийнхөө” энэхүү хачирхалтай байгууламжийн талаар америкчуудын болгоомжлол үндэслэлгүй зүйл биш аж.
Одоогоор шинжээчид энэ асуудлын талаар янз бүрийн хувилбар дэвшүүлж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )