Луганскийн эрдэмтэд хүнс тэжээлийн чиглэлээр асар их туршлагатай ба амттанаас татгалзахгүйгээр турж болох гайхамшигт чихрийг бүтээсэн байна.
Орон нутгийн портал сайт Сегодня.Ua-д мэдээлснээр, энэхүү амттаны найрлагад тархийг сэргээн, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг, мөн илүүдэл өөхийг шатаах зориулалтын тусгай микроэлементүүд, витаминууд орж байгаа аж. Амттан ихэвчлэн шоколад, самар, үзэмнээс бүрдэж байгаа ба зарим найрлагаа жорыг зохиогчид нууцлахыг хүсчээ.
Одоогоор зохион бүтээгчид "Энергия спорта", "Импульс", "Драйв" гэсэн гурван төрлийн чихэр гаргасан байна. Эрдэмтдийн үзэж буйгаар, үндсэн хэрэглэгчид нь тамирчид байвал илүү тохиромжтой аж. Ямар төрлийн спортоор хичээллэдгээс хамаарч өөртөө тохирох чихрээ сонгож авна хэмээн зохион бүтээгчдийн нэг Людмила Сеногонова ярьсан байна.
Одоохондоо чихрүүд нийтийн зах зээлд хараахан гараагүй ба зөвхөн нэг төрөл нь Киевт гарсан аж. Түүний нэг килограммын үнэ нь 56 гривен буюу 200 гаруй рубль юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )