Хамгийн нимгэн смартфон

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Лас-Вегаст болж өнгөрсөн CES 2013 үзэсгэлэн дээр Alcatel компани “дэлхийн хамгийн нимгэн” гэж нэрлэсэн One Touch Idol Ultra смартфоноо танилцуулжээ.

Төхөөрөмжийн зузаан нь 6,45 мм аж. Өмнө нь энэ талаар Хятадын ВВК Vivo X1 загвар тэргүүлж байсан ба түүнтэй харьцуулахад Alcatel-ийн шинэ бүтээгдэхүүн 0,1 мм-ээр нимгэн юм.

Смартфоны бусад үзүүлэлтүүд нь: 4,6 дюйм AMOLED дэлгэц  (1280х720), 1gb санах ой, 8 мп камертай /Full HD бичлэг хийдэг/,Android 4.1 платформыг ашиглана.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top