Өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нд Гавана хотод хорт хавдар авахуулах хүнд мэс засалд орсон Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын биеийн байдал хүнд байгаа. Гэсэн ч тус улсын эрх баригчид Уго Чавесын биеийн байдал сайжирч байгаа гэсэн боловч эл мэдэгдэлд иргэд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн билээ. Тэгвэл Уго Чавесийн ах Адан Чавес Куба улсад эмчлүүлж буй дүүгээ эргэжээ. Түүний хэлж буйгаар Уго Чавес ухаангүй байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа аж. Тэрбээр дүүгийнхээ биеийн байдлын талаар Венесуэлийн ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэж байгаа гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )