Өнгөрсөн бямба гарагт Суданы баруун хэсгийн Дарфур хотод байрлах Хятад компанийн байрнаас ажилчдыг нь хулгайлжээ. Хулгайлагдсан иргэд дотор Хятадын дөрвөн иргэн байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар компанийн байранд үл таних зэвсэглэсэн этгээдүүд гэнэт дайран орж ирсэн байна. Тэнд хэд хэдэн хүнийг айлган сүрдүүлж авч явсан бөгөөд тус улсын зэвсэглэсэн бүлэглэлүүд долларын барьцаанд гадаадын иргэдийг хулгайлдаг аж. Хүн хулгайлах хэрэг гарсан Суданы баруун хэсгийн Дарфур хотод босогчдын бүлэглэлүүд болон Засгийн газрын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болж буй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )