Австралийн шинэ Өмнөд Уэльст асч байгаа ойн түймрийн улмаас одон орон судлалын Үндэсний төв шатжээ. Гэсэн ч аврах ангийнхан болон гал сөнөөгчид тус төвийн гол дуран авайг түймрээс "аварч" чадсан байна. Сидней хотоос баруун хойд зүгт байрлах одон орон судлалын төв рүү түймэр ойртон ирж буйг мэдээлсний дараа гал сөнөөгчид тус төвийн ажилтнуудыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Түймрийг 60 гаруй гал сөнөөгч хэдэн цагийн туршид ажиллаж байж унтраасан байна. Австралийн одон орон судлалын төв нь 10-аад дурайн авайтай, Англи, Америк, Өмнөд Солонгос, Польшийн олон улсын эрдэмтдийн баг ажилладаг томоохон төв юм.
Сэтгэгдэл ( 0 )