Дэлхийн дарга Ливийн асуудлаар Оростой ярилцана

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

Өчигдөр ОХУ-д НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун айлчиллаа. Түүнийг өнөөдөр ерөнхийлөгч Д.Медведев хүлээн авч уулзсан юм. Мөн ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров түүнийг хүлээн авч уулзаж хэлэлцээр хийх аж. Хэлэлцээрийн гол сэдэв нь”НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх, Ливи улсад НАТО-гийн явуулж буй цэргийн ажиллагаа” байх юм байна. НАТО Ливи улсад эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байгаа асуудлыг Оросын тал тавьж магадгүй байна.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top