Алжирийн эрх баригчид даваа гаригт Малитай хил залгадаг газруудаа хаах шийдвэр гаргажээ. Мали улсад ислам-дайчид болон засгийн газрын цэргүүдийн хоорондох дайн тулааны үйл ажиллагаа ширүүсэн хурцдаж байгаа тул ийм шийдвэрт хүрлээ хэмээн Алжирийн Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Амар Белани мэдэгдсэн байна.
Дипломатчийн хэлсэн үгээр, “Алжир улс цаг үргэлж ах дүү Малид тулгараад буй хямралаа даван туулахад нь туслахыг эрмэлзэж байсан” гэжээ.
Өмнө нь Мавританы эрх баригчид өөрсдийн цэргийг Малитай хиллэдэг газар нутгийн дагуу байршуулан, хүчлэн хамгаалалтаа бэхжүүлсэн билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )