Японы Токиод өнгөрөх шөнө 3,5 мянга орчим хүн Наритагийн олон улсын нисэх буудлын хүлээлгийн танхимд хоног төөрүүлжээ. Их хэмжээний цас орсноос буулт хийх боломжгүй болж, дотоодын олон нислэгүүд хойшилж байгаа аж. Нисэх буудал дээр хоноглосон хүмүүст цэвэр ус, унтлагын уутан хөнжил тараажээ.
Мөн ихэвчлэн дотоодын нислэг гүйцэтгэдэг Токиогийн Ханэда нисэх буудалд 30 гаруй нислэг хойшилсон хэвээр байна.
Өнөөдөр цаг агаар хэвийн байдалд орсон боловч японы нийслэлийн зам тээврийн шугамын хүндрэл үргэлжилсээр байгаа аж. Цасыг нь цэвэрлэж байгаа учраас хотын хурдны авто зам хаалттай хэвээр байгаа бөгөөд харин зорчигч тээврийн гатлага онгоцууд, төмөр замын үндсэн шугамууд ажиллаж эхэлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )