Дэлхийн засгийн газар гэгчийн нууцууд
Банк санхүү, даатгал, нүүрс олборлолт, эмийн худалдаа, газрын тосны олборлолт үйлдвэрлэлтийг өөртөө багтаасан, дэлхий дээрхи ямар ч тусгаар улсын хил хязгаарыг хүлээн зөвшөөрдөггүй АСАР ХҮЧИРХЭГ БҮЛЭГЛЭЛ эртнээс оршин тогтнож үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байдаг юм. Энэ бүлэглэлийн гишүүд ЗӨВХӨН өөрийн энэ бүлэглэлийн өмнө л хариуцлага хүлээдэг. ЭНЭ БОЛ 300-ГИЙН ХОРОО ГЭГЧ ДАЛД БҮЛЭГЛЭЛ ЮМ.
ХУЙВАЛДАГЧДЫН ДОТООД ЭРЭМБЭ : 300-ГИЙН ХОРООНЫ ТҮҮХ
Өмнөх үг
Би тагнуулын тусгай албаны ажилтан офицерийн хувиар маш нууц баримт бичгүүдтэй нэг биш удаа танилцаж байсан ба Анголд улс төрийн асуудал эрхэлсэн тагнуулын ажилтнаар алба хааж байхдаа агуулгын талдаа ер бусын илэн далангүй маш нууц олон баримт бичгүүдтэй танилцах боломж тохиолдсон юм. Тэгэхэд уншиж танилцсан бүх зүйл миний уур хилэн, эгцүүдэл үзэн ядалтыг минь бадрааж одоогийн энэ тэмцлийн замд орох шалтгаан болсон бөгөөд Их британийн болон АНУ-ын засгийн газруудыг ямар хүчин далдаас удирдан залж байдгийг хүмүүст илчлэн харуулах явдал гол зорилго минь болсон юм.
Би “Олон улсын хэргийн хатан хааны институт” /ОУЯХХИ/ / Royal Institute for International Affairs (RIIA)/, Олон улсын харилцааны зөвлөл /ОУХЗ/ / the Council оn Foreign Relations (CFR)/, Бильдербергийн клуб / the Bilderbergers/, Гурван талт комисс /Trilaterals /, Сионистууд / the Zionists/, Масонууд / Freemasonry/, Большевизм-розенкрейцеризм (Bolshevism-Rosicrucianism) зэрэг одоогийн хүмүүсийн нэгэнт мэдэх болсон эдгээр нууц байгуулагуудын талаар мэддэг байсан бөгөөд мөн эдгээр байгуулагуудын бусад олон салаа салбаруудын тухай мэдэж байсан юм. Тагнуулын албаны ажилтан болсон үедээ, түүнээс өмнө ч залуу оюутан байхдаа ч Лондон дахь Британийн музейн номын санд сууж дээрхи байгуулагуудын талаар, мөн тэр үедээ миний бодлоор америкчууд л сайн мэдэх ёстой байсан бусад олон байгуулагуудын тухай зарим нэг мэдээллүүдийг олж хөндлөн гулдгүй судалсан билээ.
Харин 1969 онд би Америкт ирээд “Иерусалимын гэгээн Иоаны нийгэмлэг” (The Order of St. John of Jerusalem), “Римийн клуб” (Club of Rome), “Маршаллын Герман сан”(the German Marshall Fund), “Чини-ийн сан”(the Cini Foundation), “Дугуй ширээ” (the Round Table), “Фабианы нийгэмлэг”(the Fabianists), “Венецийн хар аристократууд”(the Venetian Black Nobility), “Монт Пелериний нийгэмлэг”(The Mont Pelerin Society), “Тамын галын клуб” (Hellfire Clubs) ба бусад олон байгуулагуудын тухай эндхийн хүмүүс огт мэддэггүй эсвэл сайндаа л тэдгээрийн үнэн нүүр царай үйл ажиллагааны тухай буруу ойлголттой эсвэл огт ойлголтгүй байгааг олж мэдсэн юм. 1969- 1970 онд би хэдэн хэдэн нэг сэдэвт нийтлэлүүд, соронзон бичлэг гаргаж энэ байдлыг засахыг оролдсон юм. Удалгүй олон хүмүүс миний гаргаж тавьсан нэрүүд, тайлбаруудаас иш татаж өөрсдөө урьд өмнө нь энэ тухай мэдэж байсан мэт аяглахыг хараад гайхаж билээ. Гэвч ингэхдээ тэд асуудлын жинхэнэ мөн чанарыг сайтар ухаж ойлгож чадахгүй байсан бөгөөд саяхан ил болсон эдгээр мэдээллийн эх сурвалжийг хэлж заахыг хүсэхгүй байсан юм. Би бодохоо дуурайна гэдэг бол хүлээн зөвшөөрч дагаж байгаагийн хамгийн тод хэлбэр гэж өөрийгөө урамшуулж байлаа.
Би байнгын эрсдэлүүдийн дунд намайг болон эхнэрт маань халдсан дайралтууд, санхүүгийн хохирлууд, байнгын дарамт шахалт, сүрдүүлэг гүжир гүтгэлэгийн дор өөрийн судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байсаан. Энэ бүхэн бол “Христианчуудын баруун жигүүр” (Christian rightwing), “Хувь хүний эрх чөлөөний хөдөлгөөн” (“Identity Movement”) мөн барууны “эх орончдын” хэсэг бүлэглэлүүд гэх зэрэг нэр бүхий байгууллагууд, хөдөлгөөнүүдэд шургалсан засгийн газрын туршуулууд, мэдээлэгчдийн боловсруулж хэрэгжүүлж байсан миний нэр хүнд, ажил хэргийг минь гутаах гэсэн хөтөлбөрийн нэг хэсэг байсан юм.
Эдгээр туршуул хүмүүс тэдний хамгийн гол "дайсан" нь болох иудаизмын эсрэг ил тод аймшиггүй сөрөн зогсож байгаа мэт бидэнд болохоор дүр эсгэж энэ халхавчийн дор үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд одоо ч мөн ингэж байна. Тэдгээр туршуул-мэдээлэгчид АНУ-ын бүх нутаг дэвсгэрт олон тооны улс төрчид ба шашны хуучинсаг үзэлтнүүдийн эрхэмлэн дээдлэж байдаг хэсэг гаж донтнуудын удирдлага, хяналтын дор үйл ажиллагаагаа явуулж байдаг.
Миний хийж байгаа энэ ажлыг гүтгэн гүжирдэх, зориуд худал хуурмагтай холих, худал мэдээлэл цацах, саяханаас миний номуудыг эрдэмтэн судлаач бус харин зориуд өөр зохиолч бичсэн мэт болгох зэрэг тэдний үйл ажиллагаа, төлөвлөгөө нь одоохондоо тэдний хүсч байгаа тэр үр дүнд хараахан хүрээгүй байна. Их Британи, Америкийн Нэгдсэн Улсыг далдаас удирдаж байдаг, албан ёсны засгийн газрынх нь ард байнга нууцаар зэрэгцэн оршиж байдаг тэрхүү “засгийн газрын” халхавч багийг хуу татан хаяж жинхэнэ үнэн нүүр царайг нь хүмүүст илчлэх хүртэл би өөрийнхөө ажлыг хийсээр байх болно.
Энэ ном бол миний үргэлжилж байгаа судалгааны ажлын минь нэг хэсэг юм.
Х.Болорболд
Сэтгэгдэл ( 0 )