АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама америкийн сансрын нисэгчдийг Олон улсын сансрын станцад хүргэх ажлын төлбөрийг 2016 оны долоодугаар сарын 1-ээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал Орост төлөх талаар хуулинд гарын үсэг зуржээ. Энэ тухай даваа гаригт Цагаан ордноос мэдээлсэн байна.
Сансрын хөтөлбөрийн санхүүжилт хязгаарлагдсаны улмаас АНУ-ын Засаг захиргаа олон удаа ашиглах сансрын хөлгийг бүтээхээс татгалзсан аж. Америкчууд Ангараг болон бусад жижиг гаригуудад хүрэхүйц өндөр тойрог замд гарах чадвартай сансрын хөлгийг бүтээхэд илүү анхаарч байна.
Америкийн сансар судлаачдыг Олон улсын сансрын станцад хүргэхийн тулд НАСА одоогоор Оросын “Союз”-ын үйлчилгээг ашиглаж байгаа билээ. Нэг суудлын төлбөрт АНУ-ын Засгийн газар 60 сая доллар зарлагадах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )