НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан хийн, Мали дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэн, тус улсад явуулж байгаа францын цэргийн ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
“Нөхцөл байдал зөвхөн Мали улсад төдийгүй, Баруун Африкт бүхэлд нь нөлөөлөхөөр байгаа тул бид цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан” хэмээн НҮБ-ын дэргэдэх Францын суурин төлөөлөгч Жерар Аро өгүүлсэн байна.
“Олон улсын хамтын нийгэмлэг болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл манай санаачлагыг дэмжсэн. Зэвсэглэсэн бүлэглэлүүдийн цорын ганц гарц бол зэвсгээ буулган, хэлэлцээрийн ширээний ард суух явдал гэдгийг тэд ойлгох ёстой. Мали улсын өмнөд хэсгийн 13 сая хүн алан хядагчдын гарт орохыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэрээр нэмэн хэлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )