Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн бие сайн байгаа аж. Энэ талаар тус орны эрх баригчдын зүгээс мэдээлэл хийн, төрийн тэргүүн бүрэн хэмжээний ажлын чадвартай байгаа төдийгүй, эмнэлэгт түүнийг эргэхээр очсон албан хаагчдад заавар зөвлөгөө өгч байгаа гэжээ.
“Уго Чавес амьсгалын дутагдал өвчинтэй амжилттай тэмцэж байна. Тэрээр гэр бүлийн гишүүд болон Венесуэлийн дээд тушаалын удирдагчидтай хамт байгаа ба тэд төрийн тэргүүнээс заавар чиглэлийг байнга авч байна” хэмээн хотын дарга Либертадор Хорхе Родригес өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )