Фермерүүд цагдаагийнхантай сөргөлдлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад фермерүүдийн жагсаал цагдаагийнхантай сөргөлдсөнөөр дуусгавар болжээ. Тэд цагдаа нар руу чулуугаар шидсэн байна. Нөгөөдүүл нь хариуд нь резин сумаар буудан, хэд хэдэн хүнийг баривчилжээ.

Тариачид тэдний цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардан жагссан аж. Тэд фермийн ажлаа саатуулахын тулд замуудыг хаасан байна. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс жагсагчидтай хэлэлцээр хийхийг оролдсон боловч төдийлөн амжилтанд хүрээгүй аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top