2014 онд Олон улсын сансрын станцад ажиллах бүрэлдэхүүн зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Америкийн сансрын агентлаг Роскосмос болон бусад түншүүдтэйгээ хамтран дараагийн онд ОУССтанцад ажиллах бүрэлдэхүүнийг зарлажээ.

NASA-гийн нийтэд мэдээлснээр, 2014 оны гуравдугаар сард Ричард Мастраккио (NASA) командлагчтай багт хөлгийн инженер Коита Ваката (Японы сансрын агентлаг), Михаил Тюрин (Роскосмос) нар ажиллах ба сарын сүүлээр тэдэн рүү америкийн сансрын нисэгч Стивен Суонсон,оросын Александр Скворцов, Олег Артемьев нар нэмэгдэн очих аж.

Тавдугаар сарын дундуур ОУССтанц дээр 40 дэх удаагийн үндсэн багийн ажил эхэлнэ. Суонсон, Скворцов, Артемьев нар руу Грегори Уайзмен (NASA), Максим Сураев (Роскосмос),  Александер Герст (Европын сансрын агентлаг, ЕКА) нар нэгдэнэ. Уайзмен, Герст нарын хувьд энэ нь тэдний анхны сансрын нислэг юм.

41-р баг есдүгээр сард эхэлнэ. Түүний бүрэлдэхүүнд  Сураев, Уайзмен, Герст нар орж, сарын дараа Барри Уилмор (NASA), Елена Серова, Александр Самокутяев (хоёулаа Роскосмос) нарын үлдсэн гишүүд очно. 

Арваннэгдүгээр сарын дундуур 42-р багийн ажил эхлэх аж: Уилмор, Серова, Самокутяев нар дээр сарын эцсээр Терри Виртс (NASA), италийн сансрын нисэгч бүсгүй Саманта Кристофоретти (ЕКА) нар очих ба Самантагийн хувьд анхны нислэг юм.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top