Кадаффиг улам хүчтэй бөмбөгдөнө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

Ливийн тэргүүн Муалмар Каддафигийн армийн обьектуудыг бөмбөгдөж байгаа цохилтынхоо тоог олшруулна гэж  эвслийн удирдлагууд анхааруулсан байна. Учир нь Ливийн Мисурата хотод М.Каддафагийн цэргүүдэд бүслэгдэн минометийн галд өртсөн хоёр сэтгүүлч амиа алдсан нь энэ мэдэгдлийг хийхэд хүргэсэн байж болзошгүй байгаа аж. Мөн энэ үеэр 10 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд Украйны нэг эмч амь алдсан байна. Өчигдөр НАТО-ийн хүчин Трипол хотыг бөмбөгдсөн бөгөөд, тэд Ливийн цэргийн өрсөлдөөнд оролцохгүй байгаа энгийн иргэдийг байлдаан болж байгаа газраас  гарч явахыг уриалсан байна.

Ө.Яруу. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top