Детройтэд хамгийн хүчирхэг, гоёмсог машинууд тавигдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Детройт хотноо олон улсын 25-р автосалон нээгдлээ. Үзэсгэлэнгийн эхний хоёр өдөр зөвхөн сэтгүүлчид, бизнесийн төлөөлөгчид үзэх ба дараагийн өдрүүдэд хүссэн нь сонирхож болох аж.

Автомашин үйлдвэрлэгчид 50 орчим шинэ загвар тавьжээ. Infiniti Q50 шинэ седан хамгийн нууцлаг гэхээр аж. Сэтгүүлчид түүнийг хурдхан сонирхохоор хошуурч байна. Хөдөлгүүр нь турбин, 200 морины хүчтэй Mercedes-ийх, шинэлэг загварын цахилгаан тоноглолтой. Infiniti олон нийтийн сүлжээг ашиглахаар хийгдсэн, хянах самбар дээрээс шууд найз нөхөд чинь юу хийж байгааг харж болно. Facebook-ийг төхөөрөмждөө суулгасан.

Германы агуу гурвал - Mercedes, BMW, Audi энд бас л “тасархай” харагдаж байгаа аж. Audi SQ5 гэхэд 354 морины хүчтэй хөдөлгүүртэй, RS7 гэхэд-560 буюу хамгийн хүчтэй Audi.

BMW M6 бас 560 морины хүчин чадал бүхий хөдөлгүүртэй. Mercedes шинэлэг ангиллын седанаас E63 AMG хүртэл бүгд S-ангиллын шинэ хөдөлгүүр, шинэ аюулгүйн системээр тоноглогдсон аж.

Олон үйлдэлтэй камер гэхэд 500 метрийн урд байгаа явган зорчигчид, замын тэмдгүүд, элдэв бартаа саадыг харуулна. Эхлээд жолоочийн систем сануулаад, аюул тулгарсан үед өөрөө тоормозлоно. Эндээс харахад, цаашид ер нь жолоочийн хэрэг гэж байна уу гэж асуумаар ч юм шиг.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top