Берлиний цагдаагийнхан нэгэн өвөрмөц хулгайн хэргийг мөрдөн шалгаж байна.
Нэгэн банкны агуулахын хэсэгт нэвтрэхийн тулд гэмт этгээдүүд 30 метр урт хонгил ухсан байжээ. Мөрдөгчдийн дүгнэлтээр, үүнийг нэг бус сар ухсан бололтой. Мөн “мэргэжлийн” нөхдүүд гэдэг нь харагдаж байгаа аж.
Хөрш гаражид түймэр гарсан дуудлагаар очих үед энэхүү хулгайн хэргийн талаар мэдсэн байна. Ямар хэмжээний мөнгө хулгайлсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )