Хойд Солонгост бүсгүйчүүдийг дугуй унаж явахыг ахин хориглосон байна. Энэхүү хууль 2013 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Хуулийн хэрэгжилтэнд нийгмийг аюулаас хамгаалах албаны офицерууд хяналт тавих аж.
Хойд Солонгосын иргэдийн хувьд хамгийн харамсалтай нь, өмнө нь зөвхөн торгоод явуулдаг байсан бол одоо “тээврийн хэрэгслийг” нь хураахаар болжээ. Иргэдийн үзэж буйгаар, энэ хууль удаан хугацаанд мөрдөгдвөл, ихэнх нь бүсгүйчүүд наймаа хийдэг захуудын хувьд сөргөөр нөлөөлөх аж.
Унадаг дугуй бол Хойд Солонгос шиг ядуу оронд маш чухал унаа юм. Ард иргэдэд нь хувийн автомашин, мотоцикл болон бусад тээврийн хэрэгсэл байдаггүй бөгөөд эмэгтэйчүүд дугуйгаар захуудын хооронд явж, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөн, 50-60 кг ачаа тээвэрлэж болдог байсан аж.
Одоо Хойд Солонгосын эмэгтэйчүүд баригдахгүйн тулд хар өглөөгүүр, маш эрт явж байх болжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )