Жорж Харрисонд хөшөө босгохоос татгалзлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

The Beatles-ийн гишүүн Жорж Харрисоны амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлсэн Хенли-на-Темзе хэмээх британийн сууринд түүний хөшөөг босгох гэсэнд бэлэвсэн эхнэр Оливия Харрисон нь татгалзсан байна. Хөшөө босгох нь хөгжимчний дурсгалыг мөнхжүүлэх шилдэг арга биш гэж тэрээр үзжээ.

Уг зүйлийн санаачлагч нь хотын нэгэн оршин суугч Жеймс Ламберт аж. “Харрисон энэхүү суурины нийгмийн олон асуудлуудыг шийдэхэд биечлэн оролцож байсан ба орон нутгийн кинотеатрыг авран, хотын олон байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тусалж байсан. Тэр бүү хэл, орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнд ургамлууд худалдан авч суулган, сөнөж устахаас сэргийлж байсан” хэмээн Ламберт сэтгүүлчдэд ярьсан байна.

“Жоржийн маань дурсгалыг хүндэтгэн хандаж, хөшөөний санаачлага гаргасан бүх хүмүүст талархлаа илэрхийлж байна. Түүний дурсгалыг мөнхжүүлэх хамгийн тохиромжтой арга нь нийгэмд тулгамдаад буй асуудлыг шийдэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх явдал хэмээн бодож байна” гэж “битлийн” гэргий тайлбарлажээ.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top