БНАСАУ-ын эрх баригчид их удирдагч Ким Чен Ир агсны төрсөн өдрийн ээлжит баярыг тохиолдуулан ирэх сарын 13-ны өдөр хоригдлуудад өршөөл үзүүлэх аж. Одоогоор хичнээн хоригдолд өршөөл үзүүлэх нь тодорхой бус байгаа боловч шинжээчид хэдэн мянган хүнд өршөөл үзүүлэх магадлалтай хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн өмнөх өршөөлд хамрагдаагүй хөдөлмөрийн лагерийн ерийн хоригдлуудад одоо өршөөл үзүүлэх магадлал өндөр байна хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )