Өнгөрсөн мягмар гарагт Шведийн нийслэл Стокгольм хотод зорчигч тээврийн галт тэрэг хулгайлсан явдал гарчээ. Хамгийн сонирхолтой нь галт тэрэг хулгайлсан этгээд эмэгтэй хүн байсан төдийгүй 20-хон настай аж. Тэрбээр цэвэрлэгч хийдэг бөгөөд галт тэрэг жолоодож чадахгүйн улмаас замаас нь гарган орон сууцны байшин дайрчээ. Галт тэрэг барилгын ханыг мөргөж, толгойн вагоны тал хэсэг орон сууцны гал тогооны өрөөнд орсон байна. Тус байшинд таван хүн байсан ба азаар бэртэж гэмтээгүй аж. Харин галт тэрэг хулгайлсан эмэгтэй хүнд гэмтэл авч нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгджээ. Хэргийг тус хотын цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа хэмээн орон нутгийн Local портал мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )