Засгийн газраас аймгийн Засаг дарга нарыг оролцуулсан чуулга уулзалтыг Төрийн ордонд хийхээр болсон. Засаг дарга нар хоёр өдөр чуулах бөгөөд шинээр томилогдсон Засаг дарга нар ирэх дөрвөн жил хамтран ажиллах гэрээг Ерөнхий сайдтай хийх аж.
Одоогийн байдлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАН ялсан хоёр аймгийн Засаг даргад хоёуланд нь Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилоод буй. Тодруулбал, Хөвсгөл аймаг, Дорнод аймагт тус бүр Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилоод байгаа. Энэ шийдвэрийг орон нутгийнхан эсэргүүцэж сонгогчдын саналыг луйвардахаа зогсоож хууль ёсыг сахь гэсэн шаардлага ч тавих болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )