Нью-Йорк зэвсэгт тавих хяналтыг чангаруулах тухай хууль гаргасан америкийн анхны муж боллоо. Мужийн амбан захирагч Эндрю Куомо мягмар гаригт уг баримт бичигт гарын үсэг зуржээ.
Өмнө нь хуулийн төслийг бүгд найрамдахчууд давамгайлдаг мужийн хууль тогтоох дээд танхим дэмжсэн бол дараа нь ардчилагчдын олонхоос тогтдог доод танхимынхан дэмжсэн байна. Одоо тус мужийн оршин суугчдын хувьд галт зэвсэг хэрэглэх талаар хамгийн чанга хууль хэрэгжихээр болжээ.
Үүнд хагас автомат зэвсэг хадгалах болон авч явахыг бүрэн хориглон, сумны тоонд хязгаар тогтоож, сэтгэцийн өвчтэй хүмүүсээс болгоомжлохын тулд худалдан авагчдын мэдээллийг маш нарийн чанд шалгаж байхаар болсон аж.
“Эрүүл ухаанаар хэн ч бодоод үзсэн, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн гарт галт зэвсэг орвол юу болох билээ. Үүнээс л сэргийлж байгаад энэхүү хуулийн үндсэн ач холбогдол оршино” хэмээн Эндрю Куомо өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )