Кубад эмчлүүлж байгаа Венесуэлийн төрийн тэргүүн Уго Чавес засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж эхэлжээ. Тэрээр Гадаад хэргийн сайдын албан тушаалд экс дэд ерөнхийлөгч Элиас Хауаг томилсон байна.
Энэ талаар мягмар гаригт одоогийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдээллээ. Чавес анх удаа эмнэлгийн орон дээрээс засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийжээ.
Өмнө нь Үндэсний ассамблейд \парламентад\ багтдаг сөрөг хүчний намуудын төлөөллүүд засгийн газрын сүүлийн 12 сард хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дэд ерөнхийлөгч Мадуро биш, Уго Чавес өөрийн биеэр тавих ёстой хэмээн шаардаж байсан ба Радикал намын депутат Андрес Веласкесийн үзэж буйгаар, Мадурод парламентад илтгэл тавихыг даалгаснаар, түүнийг улс орны удирдагчаар баталгаажуулахыг эрмэлзэж байна гэжээ. Гэвч депутатуудын өмнө дэд сайд илтгэл тавин, Элиас Хауаг гадаад хэргийн шинэ сайдаар томилсныг мэдэгдсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )