Олимпод оролцох дугуйн спортын ирээдүй “Тур де Франс”- ын долоон удаагийн аварга Лэнс Армстронгийн допингийн асуудлаас болж, аюулд учраад байгаа аж. Хэрэв Олон улсын дугуйчдын холбооны удирдлага допингийн сүлжээнд татагдан орсон гэсэн мэдээлэл батлагдвал Олон улсын олимпийн хороо дугуйн спортыг Олимпийн төрлөөс хасахаас аргагүйд хүрнэ хэмээн ОУОХорооны гишүүн Дик Паунд өгүүлжээ.
Мягмар гаригт америкийн алдарт дугуйчин Лэнс Армстронг допинг хэрэглэснээ нийтэд зарласан байна. Тэрээр Опра Уинфрийн алдартай ток-шоуны үеэр мэдэгдэл хийсэн аж. Энэ нэвтрүүлэг нэгдүгээр сарын 17-нд телевизээр дамжуулагдана хэмээн ИТАР-ТАСС мэдээлжээ.
Аравдугаар сарын 10-нд USADA-ын тавьсан илтгэлд, алдарт дугуйчин эр 1999-2005 онуудад долоон удаа ялалт байгуулахдаа маш нарийн допингийн схемийг зохион байгуулж байсан нь батлагдан, бүх насаар уралдах эрхээ хасуулж, 1998 оноос хойш авсан шагналуудаа хураалгасан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )