Шотландын тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

Их Британийн парламентын Төлөөлөгчдийн танхим 2014 онд Шотландын бүс нутагт тусгаар тогтнолын эрх олгох талаар бүх нийтийн асуулга явуулах шийдвэрийг дэмжсэн байна. Одоо уг баримт Лордуудын танхимаар хэлэлцэгдэх аж.

Хаант улсын парламентын дээд танхимаас дэмжлэг авсны дараа “хууль ёсны, шударга, шийдвэрлэх” асуулгыг явуулах боломжтой болно хэмээн Шотландын асуудал эрхэлсэн Британийн сайд Майкл Мур өгүүлсэн байна.

Өнгөрөгч онд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Шотландын тэргүүн сайд Алекс Сэлмонд нарын гарын үсэг зурсан хэлэлцээрт энэхүү баримт бичгийн үндсэн зарчмууд багтсан аж.

“Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүн дэх Шотландын хувь заяаг тодорхойлох явдал нь шотландчуудын хувьд амьдралынх нь хамгийн чухал шийдвэр болно” хэмээн Мур онцлон тэмдэглэжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top