Японы All Nippon Airways нисэх компани өөрийн эзэмшлийн 17 шинэ “Боинг-787”-г нислэгт гаргахаа зогсоолоо. Тэднийг техникийн нарийвчилсан үзлэг шалгалтанд оруулахаар болсон байна.
Мөн японы томоохон нисэх компанийн нэг JAL өөрийн 7 “Боинг-787”-г нисгэхээ зогсоосныг зарлажээ.
Лхагва гаригт ANA компанийн эзэмшлийн “Боинг-787” нисэгчийн бүхээгийн хянах самбарт аккумулятортой холбоотой асуудал заан, утаа үнэртэж эхэлснээс Японы баруун өмнөд зүгийн Такамацу хотын нисэх буудалд ослын буулт хийсэн билээ. Уг онгоц 137 зорчигчтой японы Ямагути хотоос нисэн Токиогийн Ханэда нисэх буудалд буух ёстой байжээ.
Өнгөрөх долоо хоногоос хойш энэ нь “Dreamliner”-аас үүдсэн долоо дахь тохиолдол болсон байна.
Америкийн Бостонд JAL-ын онгоцонд аккумулятор шатан, зорчих салонд утаа гарсан, дараа нь ANA нэг “Дримлайнерийн” тоормозоос болж нислэгээ цуцалсан, бас нэг японы компанийн “Боинг-787” нисэж явахдаа шил нь цуурсан гээд дээр нь масло, шатахуун гоожсон тохиолдлууд гарсан байна.
“Dreamliner” өмнөх “Боингуудаас” давуу тал ихтэй ба 20% бага шатахуун зарцуулдаг аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )