2012 онд АНУ-ын 349 цэрэг амиа хорложээ. Энэ нь өмнөх жилүүдэд гарч байснаас илүү олон байгаа бөгөөд статистикчдийн мэдээлж байгаагаар 11 хувиар илүү байгаа аж. Энэ нь дайн байлдаанд амь үрэгдсэн цэргийн тооноос ч илүү байна хэмээн Пентагон мэдээлсэн байна. Шинжээчдийн тайлбарт мөргөлдөөн гарсан нутагт олонтаа томилогдон очих явдал болон үүнтэй холбоотой гэр бүлийн ба санхүүгийн асуудалд сэтгэл хэт зовниж амиа хорлоход хүрч байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )